Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг нэгдүгээрт тавьж, хийж буй ажилдаа үнэ цэнийг чанар болон стандартаар шингээж, технологийн хөгжлийг түйчээлэгч, салбартаа тэргүүлэгч болохын төлөө зорин ажиллана.
Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн брэндүүдийг үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд хэрэглэгчдэдээ чанарын өндөр түвшинд батлагдсан бүтээгдэхүүн, зах зээлийн уян хатан үнийг санал болгон ажиллаж байна.
Манай компани нь залуу инженерүүдийн чадварлаг эрч хүчтэй байдал, зөвлөх инженерүүдийн туршлага, ур чадварыг хослуулан, гүйцэтгэж буй ажил бүрдээ хариуцлагыг ухамсарлан мэргэжлийн өндөр ур чадвар харуулан ажиллана.
Барилга байгууламжийн дотор гадна гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж цахилгаан хангамж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтын чиглэлээр бүх төрлийн ажил, сервисийн үйл ажиллагаа.
Барилга байгууламжийн холбоо дохиолол гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, бүх төрлийн сервисийн үйл ажиллагаа.
Байгууллагын дотоод сүлжээний угсралт болон бүх төрлийн асуудал, шийдэл, шинээр нэвтрүүлэлт, сүлжээний аюулгүй байдал /firewall/, сервисийн үйл ажиллагаа.
Барилга байгууламжийн хяналтын систем буюу камержуулалт, хулгайн дохиолол, цаг бүртгэл систем, электрон хаалганы түгжээ зэрэг дэвшилтэт технологийн угсралт, нийлүүлэлт, шийдэл тэдгээрийн сервисийн үйл ажиллагаа.