Хяналтын камер, хамгаалалтын систем
Барилга байгууламжийн хяналтын систем буюу камержуулалт, хулгайн дохиолол, цаг бүртгэл систем, электрон хаалганы түгжээ зэрэг дэвшилтэт технологийн угсралт, нийлүүлэлт, шийдэл тэдгээрийн сервисийн үйл ажиллагаа.
NVR (Network video recorder)-Хяналтын камерын бичлэгийг дижитал хэлбэрээр хадгалдаг, хадгалсан бичлэгийг удирдах зориулалттай тусгай биеэ даасан үйлдлийн систем бүхий төхөөрөмж юм. Хяналтын камерын технологи хөгжихийн хэрээр бичигч төхөөрөмжийн ажиллах үүрэг дагаж өөрчлөгдөж мөн нэмэлт функцүүдтэй болж шинэчлэгдэн хөгжсөөр байна. Бичигч төхөөрөмж интернет-д холбогдсоноор хяналтын камеруудыг байршилаас үл хамааран интернет протокол ашиглан холбох, компьютер гар утаснаас хандаж удирдах боломжтой.
NVR буюу бичигч төхөөрөмжид тавигдах гол шалгуур үзүүлэлтүүд:
- Холбох камерын тоо /4,8,16 гэх мэт/
- Бичлэг хийх нягтрашил
- Бичлэг хадгалах технологи
- Хадгалах төхөөрөмж суурилуулах хэмжээ
- Бусад төхөөрөмжүүдтэй холбогдох боломж