Галын дохиолол
Галын дохиолын системийн үндсэн ажиллах зарчим нь гал үүсгэх утаа, газ, нүүрсхүчилийн хий, дулааны ялгарлыг тусгай зориулалтын мэдрэгч мэдэрч, тухайн мэдэрсэн мэдээллийг дуут дохионд өгснөөр гал гарах эрсдлийг тухайн обьектод байгаа ажилтнууд, хариуцлага бүхий хүмүүст мэдээллэж учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх юм.
Галын дохиоллын системийн үндсэн суурь болсон мэдрэгчүүд нь ухаалаг утаа мэдрэгчээс эхлээд шилийг нь хагалж мэдээлэл өгөх зориулалт бүхий энгийн гар мэдээллэгч хүртэл төрөл бүрийн өргөн цар хүрээнд багтдаг. Мэдрэгч болон тоноглолуудыг ерөнхийд нь доорх байдлаар ангилдаг.
Утаа мэдрэгч
Дулаан мэрэгч
Угаарын хий мэдрэгч
Хосолмол мэдрэгч
Гар мэдээлэгч
Харин галын дохиоллын систем нь ажиллах горим, онцлогоос шалтгаалж доорх 4 хэлбэртэй байна.
1. Уламжлалт систем
Уламжлалт систем нь мэдрэгчүүд болон дуут дохионуудыг хооронд нь холбож ашигладаг бөгөөд үндсэн хяналтын системрүү эргэх холбоогоор мэдээлэл ажилладаг горимтой. Дуут дохио өгөх процессийг хялбаршуулахын тулд мэдрэгчүүд болон бусад төхөөрөмжүүдийг бүсүүдэд хуваадаг. Бүс бүрийг галын дохиоллын хяналтын самбар дээр заагч гэрэл, текст эсвэл аль алийг тэмдэглэдэг. Барилгыг олон бүсд хуваах тусам дохиог хаанаас өгч байгааг илүү сайн мэдэх боломжтой болдог.
2. Хаяглалттай систем
Хаяглалттай системийн илрүүлэх зарчим нь ердийн системтэй адил бөгөөд мэдрэгч бүрт тодорхой хаяг (ихэвчлэн асаах унтраалгаар) өгдөг бөгөөд Хяналтын самбар нь яг ямар мэдрэгч эсвэл дуудлагын цэгээс дохиоллыг өгснийг тодорхойлох боломжтой байдаг буюу
3. Утасгүй систем
Энэ систем нь дээрх мэдрэгчүүдийг утасгүй байдлаар холбодог бөгөөд энэ нь технологийнг дэвшилтэд хэдий ч эрсдэл өндөртэй юм.
4. Ухаалаг систем
Үндсэндээ ухаалаг систем нь илүү төвөгтэй бөгөөд ердийн эсвэл хаяглагдсан системээс хамаагүй илүү байгууламжийг агуулдаг. Тэдний үндсэн зорилго нь хуурамч дохиолол гарахаас урьдчилан сэргийлэхэд туслах явдал юм.