NVR буюу бичлэг хадгалах төхөөрөмж гэж юу вэ?
NVR (Network video recorder)-Хяналтын камерын бичлэгийг дижитал хэлбэрээр хадгалдаг, хадгалсан бичлэгийг удирдах буюу шууд хянах эсвэл нөхөж үзэх зориулалттай тусгай биеэ даасан үйлдлийн систем бүхий төхөөрөмж юм. Хяналтын камерын технологи хөгжихийн хэрээр бичигч төхөөрөмжийн ажиллах үүрэг дагаж өөрчлөгдөж нэмэлт функцүүдтэй болж шинэчлэгдэн хөгжсөөр байна. Бичигч төхөөрөмж интернет-д холбогдсоноор хяналтын камеруудыг байршилаас үл хамааран дэлхийн хаанаас ч компьютер болон гар утаснаас хандаж хянаж удирдах боломжтой.
NVR буюу бичигч төхөөрөмжид тавигдах гол шалгуур үзүүлэлтүүд:
- Холбох камерын тоо /4,8,16 гэх мэт/
- Бичлэг хийх нягтрашил
- Бичлэг хадгалах технологи
- Хадгалах төхөөрөмж суурилуулах хэмжээ
- Бусад төхөөрөмжүүдтэй холбогдох боломж